• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймгийн сумдын "Насан туршийн багш" нарт хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, “Оюуны гэгээ” ТББ-тай хамтран “Насан туршийн боловсрол эрх зүйн сургалт”- ыг Боловсрол соёл урлагын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “ Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумдад эрх зүйн хөтөч бэлдэж, иргэд албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан бөгөөд сургалтад сумдын "Насан туршийн боловсролын нэгжийн багш"- нар хамрагдсан. Энэ эрх зүйн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын аймаг референт Т.Баярцэцэг "Хүний эрхийн тухай ойлголт" сэдвээр сургалт хийсэн. Сургалтад нийт 15 багш оролцлоо.