• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймгийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллав

59841622_340111160032321_5065006497826603008_n.jpg

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын аймаг дахь референт Т.Баярцэцэг, Чандмань тэгш эрх ТББ-ын тэргүүн А.Сарантуяа, Сайнцагаан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга Т.Эрдэнэсүх нартай хамтран аймгийн төвийн төрийн байгууллагуудын ХБИргэдийн хүртээмжинд хөндлөнгийн судалгаа хийлээ.

Судалгааг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2019 оны 05 сарын 05-ны өдөр хийж гүйцэтгэж дуусгасан.

Судалгааны хүрээнд төрийн нийт 38 байгууллага хамрагдсан. Энэ судалгааны хүрээнд налуу зам, Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1, ариун цэврийн өрөөний хүртээмж, авто машины зогсоол зэргийг байгууллагуудаар биечлэн үзэж танилцлаа.