• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүүхдийн эрх болон хэрэгцээ ба хүсэл сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын аймаг дахь ажилтан болон аймгийн Монгол банктай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүний эрхийн ойлголт, хүний эрхийн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах болон мөнгө санхүүгийн эх үүсвэр мөнгөнд хандах хандлага, хэрэгцээ хүсэлдээ уялдуулан хэрхэн зарцуулалт хийдэг болохыг судалж, санхүүгийн тухай мэдлэг олголтыг нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд

121128833_334575680972049_3119653876504519539_n.jpg

Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн "Хүүхдийн эрх ба хамгаалал", "Хэрэгцээ ба хүсэл" сэдэвт сургалтыг тус бүр 2 удаа буюу 2 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 62 сурагч хамрагдлаа.