• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн говийн бүсийн сургалт Өмнөговь аймагт боллоо

Жендэрийн үндэсний хорооноос "Үндэсний болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлт, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх нь" говийн бүсийн сургалтыг 2018 оны 09 сарын 27-ны өдөр Өмнөговь аймагт зохион байгуулалаа. Тус сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр дахь ажилтнууд хамтран, аймаг тус бүрээс аймгийн жендэр хариуцсан мэргэжилтэн, төрийн сан, эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хүнс хөдөө аж ахуй, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөлөл болон ХЭҮК-ын ажилтан, хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн нар оролцож нийт 11 хүн хамрагдлаа. Сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Жендрийн Үндэсний хороо, Азийн хөгжлийн банк зохион байгуулж, Салбар, орон нутгийн жендрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа ТТ-ын төслийн жендрийн зөвлөх багийн зөвлөх О.Оюунцэцэг, Т.Амгалан, Б.Онон нар сургагч багшаар ажилласан.