• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын дарга Дундговь аймагт ажиллалаа

 Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа. Комиссын дарга тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй хийсэн уулзалтынхаа үеэр хүүхдийн эрхийн нөхцөл байдал, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, хувийн байгууллагад ажиллаж буй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө. Мөн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Дэлхийн Зөн ОУБ-ын ажилтан, Дундговь аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дарга болон тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дарга нартай уулзаж, хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн талаарх судалгаа мэдээллийг авсан байна.