• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нэгдсэн эмнэлгийн эмч нарт сургалт хийлээ

Нэгдсэн эмнэлгийн хүсэлтийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмч нарт “Хүний эрхийн тухай ойлголт, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх” сэдвээр сургалт хийлээ.

Сургалт Нэгдсэн эмнэлгийн сургалтын тахимд болсон. Сургалтад нийт 24 эмч үүнээс эрэгтэй-3, эмэгтэй 21 хүн хамрагдлаа.

Мэдээллийн хүрээнд ХЭҮК-ын танилцуулга болон хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.