• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нээлттэй өдөрлөгт хамтран ажиллаа

Монголын Хуульчдын Холбооны Дундговь аймаг дахь салбараас Дундговь аймгийн Хуулийн байгууллагын хуульчидтай хамтран Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа “Хуульчийн Про Боно өдөр- 2019” арга хэмжээг 2019.05.01-ний өдрийн 10.00 цагаас 15 цагийн хооронд Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зааланд зохион байгуулж, хуульч, прокурор, өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хууль зүйн туслалцаа үзүүллээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг сурталчлан, Комиссоос гаргасан хэвлэмэл ном болон тараах материалыг иргэдэд тараан ажиллав. Энэ үеэр 5 иргэнд хууль зүйн зөвлөгөө өглөө.