• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ 16 ХОНОГИЙН АЯНД ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД НЭГДЭЖ БАЙНА

НҮБ-ын санаачилгаар дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян 11 сарын 25-аас 12 сарын 10-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор ХЭҮК-ын аймаг дахь референт, аймгийн ЗДТГазар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд хамтран зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд 2019 оны 12 сарын 02-ны өдөр нэгдлээ. Удирдлагуудад Ойлгоё хүндэлье 2020 оны хуанли, ажлын байрны бэлгийн дарамт гэж юу бэ? тараах материал болон аяны цагаан туузыг өглөө.

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой. охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай юм.