• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Онцгой байдлын албан хаагч нарт сургалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний комиссын Дундговь аймаг дахь Т.Баярцэцэг би Дундговь аймгийн Онцгой байдлын газрын албанхаагч нарт 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалт Онцгой байдлын газрын сургалтын танхимд болж, нийт 30 хүн оролцсоноос эрэгтэй 28, эмэгтэй-2 хамрагдлаа. Сэдвийн агуулгын хүрээнд Жендэр гэж юу бэ, жендэрийн ялгаварлан гадуурхалт, юуг жендэрийн ялгаварлан гэж үзэхгүй вэ, жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу вэ сургалтаа оролцооны аргаар зохион байгууллаа.