• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сайнцагаан сумын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГазартай хамтран 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай уулзалт хэлэлцүүлэг"-ийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Чандмань тэгш эрх ТББ, аймгийн ХБИргэдийн холбоо ТББ, Сайнцагаан ХБИХолбооны ТББ, Хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй Эцэг эхийн ТББ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, тэдний санал хүсэлтийг сонслоо. Уг арга хэмжээнд ХЭҮК-ын аймаг дахь референт Т.Баярцэцэг "ХБ хүмүүсийн эрх"-ийн тухай  1 цагийн сургалтыг хийж, нийт 30 хүн оролцов. 

Мөн дээрхи төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр"-ийг хамтран зохион байгуулахаар боллоо.

75424731_460148427956798_864125769025060864_n.jpg