• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

Хүний эрхийн боловсрол олгох сургалтыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09-17 цагт сургалтыг зохион байгуулан ажиллаа. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын урлагийн зааланд болж нийт 30 хүн хамрагдсан байна. Сургалтыг Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь ажилтан, Дундговь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газартай хамтран явууллаа. Сургалтаар Хүний эрхийн үндэсний комиссын хүний эрхийн эмхэтгэл, дэвтрийг оролцогч бүрт тарааж, сургалтын хөтөлбөрийн дагуу Хүний эрхийн тухай ойлголт, Хүний эрхэд суурилсан хандлага сэдвийг Хүний эрхийн үндэсний комиссын ажилтан Т.Баярцэцэг, Хүүхэд хамгааллын ойлголт, Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлд хариу арга хэмжээ авах сэдвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгаалал, хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэг, Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай сэдвийг Сайнцагаан сумын Эрүүл мэнд төвийн дарга Б.Халиунаа сургалт хийлээ. Оролцогчдын, цай хоолны зардал 197,000 төгрөгийг Дундговь орон нутгийн хөгжлийн хөтөлбөр санхүүжүүлж дэмжиж ажиллалаа.