• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

Дундговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 15 сумдын ажилчдад 2017 оны 03-р сарын 23-ны өдөр "Хүний эрхийн тухай ойлголт ” сургалтыг зохион байгууллаа. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд болж, нийт 25 албан хаагч оролцлоо. Хүний эрхийн эмхэтгэл, хүний эрхийн билл, Хүний эрх, эрх чөлөөний байдлын 14 дэх илтгэл номуудыг байгууллагын номын санд нь хүлээлгэн өглөө.