• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

 Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн захиалгын дагуу 2018 оны 10 дугаарын 31-ний өдөр "Хүний эрхийн тухай ойлголт”, "Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх” сэдвээр 120 минутын сургалт хийлээ. Сургалт Статистикийн хэлтсийн ажилтнуудын өрөөнд болж, нийт 8 оролцож, үүнээс 7 эмэгтэй, 2 эрэгтэй хүн хамрагдлаа. Мэдээллийн хүрээнд ХЭҮК-ын танилцуулга болон хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголт, Жендэр гэж юу бэ, жендэрийн ялгаварлан гадуурхалт, юуг жендэрийн ялгаварлан гэж үзэхгүй вэ, жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу вэ агуулгаар сургалтаа зохион байгууллаа. Оролцогчдоос үнэлгээний хуудсаар сургалтыг сайн гэж дүгнэж, дараагийн удаа арай дэлгэрэнгүй, өргөн хүрээтэй сургалт авах хүсэлт гаргасан байна.