• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

Аймгийн Цагдаагийн газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран ЕБСургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчидад болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, захиргааны зөрчлийн талаарх холбогдох хууль тогтоомж, хүний эрхийн ойлголттой болгох, сурталчилан таниулах зорилготой "Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд үе тэнгийнхэний оролцоо" 14 хоногийн аяныг амжилттай зохион байгуулж байна. Аяны нээлтээ Эрдмийн далай цогцолбор сургуулиас эхэллээ.Энэ аяны хүрээнд 2016 оны 09-р сарын 15-ны өдөр 1-р сургуулийн 6-9-р ангийн 240 сурагчид, 2016 оны 09-р сарын 16-ний өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны 29 оюутнуудад "Хүний эрхийн ойлголт " сургалтыг зохион байгууллаа.