• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад "хөгжлийн бэрхээлтэй хүмүүсийн эрх" сургалтыг зохион байгууллаа

Олон улсын хүний эрхийн өдрийг угтан ХЭҮК-ын аймаг ажилтан, Сайнцагаан сумын ЗДТГазартай хамтран 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай уулзалт хэлэлцүүлэг"-ийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Чандмань тэгш эрх, аймгийн ХБИргэдийн холбоо, Сайнцагаан ХБИХолбоо, Хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй Эцэг эхийн ТББ-ууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, тэдний санал хүсэлтийг сонслоо. Санал хүсэлтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургууль, цэцэрлэгүүд хамруулахгүй, сурч боловсрох эрхийг зөрчдөг.

Энэ саналын хүрээнд 2019 оны 12 сарын 02-ны өдөр Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх" 2 цагийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалт Сайнцагаан сумын ЗДТГ-ын иргэний танхимд болж, нийт 21 хүн оролцсоноос, үүнээс эрэгтэй-3, эмэгтэй 18 удирдах ажилтан хамрагдлаа.

Мөн байгууллагын гадна налуу зам, Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1, ариун цэврийн өрөө, авто машины зогсоолын тэмдэг тэмдэглэгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчин бүрдүүлэхийг зөвлөлөө.