• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Таксины жолооч нарт хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Дундговь аймгийн Сайнцагаан суманд такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нарт 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд аймгийн Прокурорын газар, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Суврага шилтгээн хоршоотой хамтран сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 38 жолооч оролцож, үүнээс эрэгтэй-33, эмэгтэй-5 хүн хамрагдсан. Сургалтын хөтөлбөрийн даргуу ХЭҮК-ын аймаг дахь референт Т.Баярцэцэг “Хүний эрхийн тухай үндсэн ойлголт”, аймгийн Авто тээврийн дарга Ц.Бямбацогт “Авто тээврийн тухай хууль”, Прокурорын газрын хяналтын прокурор Д.Баянмөнх “Зөрчлийн тухай хууль”, Авто тээврийн төвийн улсын байцаагч н.Пүрэвсүрэн “Такси үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгох стандарт” ЦГ-ын ЗЦТасгийн зохицуулагч Т.Ганбаяр “Жолооч нарын анхаарах асуудал”, Суварга шилтгээн хоршооны зохицуулагч н.Дэлгэрцэцэг “Хоршооны үйл ажиллагааны тайлан” зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ.

82913241_233568440970824_7709494351046377472_n.jpg

Тэдний санал хүсэлтийг сонслоо.