Төрийн байгууллагуудтай хамтран сумдад хүний эрхийн сургалт хийлээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн байгууллагуудтай хамтран сумдад хүний эрхийн сургалт хийлээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Дэлгэрхангай сумуудад аймгийн Цагдаагийн газар,Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хууль зүйн туслалцааны төвийн аймаг дахь өмгөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагатай хамтран сургалтыг явууллаа. Сургалтыг тус сумдын төрийн албан хаагч болон иргэд, сургалтуудыг зохион байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өглөө. Сургалтын хөтөлбарийн дагуу Хүний эрхийн үндсэн ойлголт, Хүний эрхэд суурилсан хандлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын аймаг дахь ажилтан Т.Баярцэцэг, Хөдөлмөрлөх эрх ба хөдөлмөрийн харилцаа аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Мөнхчулуун, Зөрчлийн тухай хуулиар Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга Б.Энхмандал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар ШШГГазрын тасгийн дарга Л.Энхбат нар сургалтыг заалаа. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дэрэн суманд "Хүний эрхийн өдөр” сургалтыг хийж, сургалтад төрийн албан хаагч, иргэд оролцсон. Сургалтад нийт 52 хүн оролцсоноос эрэгтэй-12, эмэгтэй-40 хүн хамагдлаа.   2018 оны 11 сарын 05-ны өдөр Луус сумын суманд "Хүний эрхийн өдөр” сургалтыг хийж, сургалтад төрийн албан хаагч, иргэд оролцсон. Сургалтад нийт 26 хүн оролцсоноос эрэгтэй-4, эмэгтэй-22 хүн хамагдлаа.   2018 оны 11 сарын 06-ны өдөр Дэлгэрхангай суманд суманд "Хүний эрхийн өдөр” сургалтыг хийж, сургалтад төрийн албан хаагч, иргэд оролцсон. Сургалтад нийт 45 хүн оролцсоноос эрэгтэй-22, эмэгтэй-23 хүн хамагдлаа.