• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн байгууллагын удирдах ажилтны сургалт эхэллээ

Дундговь аймгийн төрийн байгууллагын удирдлагууд төрийн албаны стандарт, ёс зүй, сахилга хариуцлага, нутгийн удирдлага, засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, манлайлал , аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх бодлого, хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр сургалт, арга зүйн зөвлөгөө авах юм. Сургалтанд аймаг, сумдын удирдлагууд, агентлагын дарга нар нийт 130 гаруй удирдах ажилтан оролцож байна. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын аймаг ажилтан тэдэнд ХЭҮК-ын үйл ажиллагаа, чиг үүргийг танилцууллаа.