• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх судалгааны ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ирсэн практик, онолын үндслэл, эрх зүйн зохицуулалт, олон түмний хандлага, санаа бодлыг судалсны үндсэн дээр үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт,оруулах эсэх талаар дүгнэлт гаргах зорилготойгоор тус ажлын хэсэг Төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, Хуулийн байгууллагуудын ажилтнууд, эрүүл мэнд, боловсролын байгууллага, ХЭҮК-ын аймаг дахь ажилтан болон хувийн хэвшлийнхэн, иргэдтэй уулзалт хийж санал хүсэлтийг хүлээн авлаа.