• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн нээлттэй өдөрлөг боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн ажлын хүрээнд Дундговь аймгийн ШШГАлбатай хамтран Адаацаг сумын иргэдийн дунд нээлттэй хаалганы өдөрлөгийг 2016 оны 06-р сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Адаацаг сумын 46 иргэнд ХЭҮК-ын танилцуулга болон Хүний эрхийн үндсэн ойлголт сургалтыг хийлээ. Мөн 8 хүнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Иргэдийн дунд дээрхи байгууллагатай хамтран 5 багийн Дунд "Центавр” тэмцээнийг явуулж, 1, 2-р байрыг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйл гардууллаа.