• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг сайжруулах уриалга бүхий хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Олон улсын хүний эрхийн өдрөөр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг сайжруулах уриалга бүхий хэлэлцүүлгийг 2019 оны 12 сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны өмгөөлөгч нар болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон нийт 25 хүн "Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн" төсөлд санал хүсэлтээ өглөө.

78599791_1025961624407874_2237133144614502400_n.jpg