• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд монторинг хийлээ

ХЭҮКомиссын гишүүн П.Оюунчимэгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр баталсан удирдамжийн дагуу 2020 оын 06 дугаар сарын 19-ний өдөр ХЭҮК-ын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг Монгол Улсын УИХ-ын сонгуулийн 06 дугаар тойргийн 12,13,16,18 дугаар хэсгийн хороодын үйл ажиллагаатай танилцлаа.

Дээрхи хэсгийн хороо нь бүгд 1 давхарт байрлаж, зориулалтын санал авах 1 бүхээг байрлуулсан. Харин сонгогчдод ойлгомжтой хялбар байхаар ХБ-тэй иргэд үйлчлэх гэсэн тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй байсан. Сонгогчийн санал тоолох төхөөрөмжийг байрлуулаагүй. Санал авах байрны орох, гарах чиглэлийн хаалга өндөр 5 үе шатттай , зориулалтын налуу зам байхгүй. Тэргэнцэртэй сонгогч саналаа өгөх боломжгүй. Харааны бэрхшээлтэй болон сул хараатай сонгогч нарт томруулдаг шил 1 ширхэгийг бэлдсэн байна. Санал авах байр нь сонгогч нар санал өгөхдөө хорио цээрийн дэглэмийн нөхцөл байдлыг хангахуйц талбайтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд удаан хугацаагаар зогсоход хүлээлгийн сандал байрлуулсан байна.