• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн төв номын санд Хүний эрхийн булан байгуулав

2015 оны 12-р сарын 10-ны өдөр аймгийн төв номын санд Хүний эрхийн булан байгуулав. энэ буланд Хүний Эрхийн үндэсний Комиссоос эрхлэн гаргадаг улирал тутамын сэргүүл, нийтлэлүүд, Жил бүр  хүний тодорхой эрхүүдийн хүрээнд судалгаа, шинжилгээ, хяналт шалгалт, иргэдийн гомдол хүсэлтэд тулгуурлан боловсруулж УИХ-д өргөн барьдаг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүд, Хүний эрхийн эмхтгэл, тайлбар толь зэрэг бусад ном  гарын авлагыг байршуулав.Хүн эрхээ хаанаас мэдэж авах вэ гэхээр мэдээж дотоодын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Олон улсын гэрээ конвенц, ном тохимолоос мэдэж авдаг. Хүний эрхийн буланг төв номын санд байгуулсан нь иргэд уншигчид үйлчлүүлэхэд ойр болж байна.