• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Цагдаагийн алба хаагчдад ЛГБТ хүний эрхийн талаар мэдээлэл хийв

Аймгийн цагдаагийн газрын алба хаагчдад  ЛГБТ хүмүүсийн эрх, нийгэмд хэвшсэн буруу ташаа ойлголт ба бодит байдлын талаар мэдээлэл хийв. Алба хаагчид ЛГБТ хүнтэй харилцах тохиолдолд хэрхэн хүний ёсоор хандах асуудлаар мэдээлэл, таниулга хийв. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2015 оны 3 дугаар сард Улсын Их Хуралд өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл"-д тусгагдсан санал, зөвлөмжийг танилцуулж, гарын авлага бусад материалыг сургалтад оролцогчдод тараалаа.