• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Алдархаан, Идэр, Яруу сумдад сургалт зохион байгууллаа

[thumb=lefthttp://www.mn-nhrc.gov.mn/uploads/posts/2015-10/1444648427_20151008_160700.jpg[/thumb Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, "Өрнөх хөгжил сүлжээ" ТББ-тай хамтран "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх" сэдэвт сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Алдархаан, Идэр, Яруу сумдын ИТХ, ЗДТГ, сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд болон иргэд оролцсон юм. Сургалтаар хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн зөрчлийг бусад эрх зүйн зөрчлөөс ялган таних, иргэдийн мэдэх эрх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсэн талаарх гомдлыг ХЭҮК-т хэрхэн гаргах зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.