• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бид ирээдүйн хөдөлмөрчид Эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулагдав

Ерөнхий боловсролын анхлах ангийн сурагчдын дунд Бид ирээдүйн хөдөлмөрчид сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулав. Завхан аймгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой, 12-р сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдрийг угтан  МУ-ын Хүний эрхийн үндэсний Комисс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран  ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаа тэр дундаа хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс 2017 оны 11-р сарын 01-нээс эхлэн "Бид ирээдүйн хөдөлмөрчид" сэдэвт Эссэ бичлэгийн уралдааныг хоёр үе шаттай явуулахаар зарласан.  Эхний үе шатны шалгаруулалт 2017 оны 12-р сарын  15-нд явагдаж шилдэг 9 хүүхдийн эссээг шалгаруулж илтгэл болгон хэлэлцүүлэх 2-р үе шатанд оролцох эрхтэй болсон. 2018 оны  01-р сарын 26-ны өдөр 2-р шатны шалгаруулалт  явдагдав 7 хүүхэд өөрийн бичсэн эссээнд үндэслэн судалгаа шинжилгээ хийж дэлгэрүүлсэн илтгэлээ тавив.   1-р байр Түдэвтэй сумын ЕБС-ийн суралцагч Ойгонжаргал, 2-р байр Их-Уул сумын ЕБС-ийн суралцагч Отгонцэцэг, 3-р байр Улиастай сумын 3-р сургуулийн суралцагч Дагиймаа нар шалгарлаа.