• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Завхан аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээ болов

Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх хүний эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих, хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих чиг үүргийн хүрээнд "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээ 21 аймагт зохион байгуулж ирсэн уламжлалтай..... Тус уламжлалын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг Завхан аймгийн Улиастай суманд "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээ зохион байгуулж ажиллав.
Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг Завхан аймгийн Засаг дарга Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулав. Тус өдрийн хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хууль зүйн зөвлөгөө, гомдол мэдээлэл хүлээн авах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг тодорхой байгууллагуудад хийх цогц арга хэмжээ явагдав.             Өдөрлөгийн хүрээнд Иргэдэд Хүний эрх хууль тогтоомжийн талаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг 9 иргэнд өгсөн, Иргэдээс хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй 4 өргөдөл гомдол хүлээн авав.  Иргэд олон нийттэй аймгийн хөгжимт жүжгийн театрт уулзалт ярилцлага хийж харилцан санал солилцов. Хүний эрхийн боловсрол олгох ажлын хүрээнд Хууль сахиулах байгууллагын алба хаагч нарт эрүү шүүлтээс ангид байх эрх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд хүний эрхийн боловсрол олгох сургалтыг 40 хүнд оров.
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын ажилтны хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага арга зүйг хэрэгжүүлэх чадавхийг төлөвшүүлэх болон эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 1 багц цаг олгох сургалтыг 40 хүнд зохион байгуулав .             Хяналт шалгалтын ажлын хүрээнд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хоригдож байгаа хүний орчин нөхцөл хангагдсэн эсэх, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах, баривчлах байрны орчин нөхцөл хүртээмжийн байдалтай танилцаж хяналт шалгалт хийв. Мөн Онцгой байдлын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалтай танилцах хяналт шалгалт хийж хөдөрмөрийн нөхцөл байдал гамшиг ослын үед хэрэглэгдэх ажлын хувцас багаж хэрэгсэлийн хүртээмж техник технологитой танилцав.
    Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн ямар бодлого төлөвлөгөө алсын харааг хэрэгжүүлж байгаа болон Нэгдсэн эмнэлэгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж орчны нөхцөл байдалтай танилцав. Аймгийн ИТХ, Засаг даргын сүүлийн 3 жилийн хугацаанд гарсан тогтоол, захирамжинд хүний эрхийн зарчим, хүний эрхийг хангах хамгаалах талаар гарсан шийдвэрлэсэн шийдвэрт дүн шинжилгээг тус тус хийж ажиллав.