• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Идэр, Тэлмэн, Их-Уул, Тосонцэнгэл сумдад ажиллаж, сургалт хийлээ

Завхан аймгийн Засаг даргын санаачилсан Иргэдээ сонсох 6-р аяны хүрээнд “Төрийн үйчилгээ багт” арга хэмжээг 2019 оны 08-р сарын 10-20-ны өдрүүдэд зүүн чиглэлийн Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн сумдын хөдөөгийн 19 багт зохион байгуулав. Тус чиглэлд аймгийн Засаг дарга Д.Батсайхан ахалж явсан ба аймгийн ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд иргэдэд мэдээ мэдээлэл зөвлөгөө өгөх, Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид уран бүтээлийн тоглолт үзүүлэх, Үсчидийн холбооны үсчид үсчин гоо сайханы үйлчилгээ үзүүлэх, ХСҮТөв, Улсын төв 2 3-р эмнэлэгийн эмч нар эрүүл мэндийн үзлэг оншилгоо хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан Ч.Наранхүү Хүний эрх, ХЭҮК-ын чиг үүрэг хууль зүйн зөвлөгөө өгөх гомдол мэдээлэл хүлээн авах хүний эрхийн боловсрол олгох сургалт сургаталчилгаа зохион байгуулах чиглэлээр мэдээ мэдээллийг хөдөөгийн малчин иргэдэд газар дээр нь хүргэв.

Тус ажлын хүрээнд 1451 хүнд Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаа, Комиссын бүрэн эрх, өөрийн болон бусдын эрх эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл авахад яаж хандах, холбогдох утас, цахим хаягаас цаг үеийн мэдээ мэдээлэл авах, цахим номын сангаар үйлчлүүлэх, хүний эрхийн боловсрол олгох сургалт мэдээлэл авах боломжтой талаар мэдээлэл өгч, Комиссын танилцуулага хүний эрхийн ойлголтын талаарх эрхлэн гаргасан ном эмхтгэл боршур мэдээллийг иргэдийн хүртээл болгон ажиллалаа.