• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Нэгдсэн эмнэлэгийн үйлчилгээ ба эрүүл мэндээ хамгаалах эрх" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав

Иргэдийн эрүүл мэндээ хамгаалах эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хүрээнд Аймгийн "Нэгдсэн эмнэлэгийн үйлчилгээ ба эрүүл мэндээ хамгаалуулах эрх” сэдвийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс, Өрнөх хөгжих ТТБ, ДЗМОУБ-ын Завхан ОНХХ байгууллагатай хамтран иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав.  Тус хэлэлцүүлэгийг  2 үе шаттай явуулав. Эхний үе шантанд 3-р сарын 20-ны өдөр Иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг явуулж нэгдсэн эмнэлэгийн үйлчилгээний чанар хүртээмж эмч эмнэлэгийн ажилчдын зан харилцаа талаар мэдээлэл санал солилцож ярилцав.
3-р сарын 21-ний өдөр иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийж эмнэлэгт үйлчлүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж үүнийг яаж шийдвэрлэвэл зохилтой талаар санал хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тус хэлэлцүүлэгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн аймгийн удирдлагууд болон нэгдсэн эмнэлэгийн захиргааны албан хаагч нартай уулзалт зохион байгуулж дээрх саналыг шийдвэрлэх ямар боломж бололцоо байгаа талаар шийдвэрлэх түвшинд ярилцах юм.