• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Уул уурхайн бүс нутаг дахь иргэдэд сургалт оров

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаарХүний эрхийн ҮндэснийКомисс нь"Хүний эрхийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах,хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих”чиг үүргийг хэрэгжүүлдэг болно. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний комиссын Завхан аймаг дахь аижлтан Ч.Наранхүү "Өрнөх хөгжил сүлжээ” төрийн бус байгууллагтай хамтран Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэй Уул уурхайн бүс дэх нутгийн иргэдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, байгаль орчноо хайрлах, эрүүл аюулгүй орчинд амьдрах байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийнхэрэгжилтэнд ахиц дэвшил гаргахад чиглэсэн хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг 2018 оны 07-р сарын 17-19-ны өдрүүдэд Завхан аймгийн Ургамал суманд зохион байгууллаа.Тус сургалтанд 25 иргэн оролцож хариуцлагатай уул уурхай, хүний эрхийн ойлголт хандлага, хүрээлэн буй орчин сэдвээр сургалт мэдээлэл оров. Мөн сургалтын үеэр Ургамал сумын Тосгуур багийн нутагт Уул уурхайн хайгуулын болон олборолтын үйл ажтллага явуулж байгаа компаниудын үйл ажиллагатай танилцав.