• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ховд аймагт ажиллав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт "хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах”, 13.2.5 дахь хэсэгт "хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих”, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт "Комиссын гишүүн хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа талаарх мэдээллийг үндэслэн өөрийн санаачлагаар, эсхүл аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны хүсэлтээр шалгалт хийж болно” гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймагтзохион байгуулдаг. 2018 оны 09-р сарын 10-11-ний өдрүүдэд Ховд хотод Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын албаны баг зохион байгуулав. Уг ажлын хэсэгт Завхан аймаг дахь Референт Ч.Наранхүү Ховд аймгийн ШШГГ-ын Хорих анги, Цагдан хорих байранд хийсэн хяналт шалгалт, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний 123-р ангийн үйл ажиллагаатай танилцах ажилд оролцов.