• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов

Монголын өмгөөлөгчдийн холбооноос Өмгөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт  зохион байгуулагдлаа. Монголын өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулж буй "Хүний эрх- Өмгөөлөгчийн хараат бус байдал” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Өмгөөллийн тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Батсүх хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалыг танилцууллаа.   Уг хэлэлцүүлэгт  ХЭҮК-ын Завхан аймаг дахь референд Ч.Наранхүү оролцож "Өмгөөллийн тухай хууль”-ийн төсөлд сэжигтэн яллагдагч төлбөрийн чадваргүй гээд улсын өмгөөлөгч авч өмгөөлүүлэх эрхээ эдлэж байна харин хохирогч, нэхэмжлэгч, хариуцагт этгээд нь төлбөрийн чадваргүй амжиргааны түвшин доогуур амьдралтай хүнд хөнгөлөлтэй болон үнэ төлбөргүй өмгөөлөгч авах өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжийг олгосон  зохицуулалтыг оруулах тухай саналаа ажлын хэсэгт уламжилж өмгөөллийн талаар тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.