• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хууль зүйн зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгт оролцов

Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан "Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг Улиастай сумын баруун бүсийн худалдааны төвд зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн Хууль эрх зүйн хэлтэс Хүний эрхийн Үндэсний комиссын Завхан аймаг дахь  референт Ч.Наранхүү, Шүүхийн тамгын газар, Аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, хууль зүйн туслалцааны төв, Хуульчдын холбоо, Завхан аймгийн Төрийн банкны салбар зэрэг байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа сурталчилж ажиллалаа. Тус өдөрлөгийн хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах Комиссоос эрхлэн гаргасан ном тохимол брошур мэдээллийг иргэдийн хүртээл болгох хүний эрх,  хууль зүйн зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгч ажиллав