• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулахгүй байх, иргэдийн эрхийг хангах талаар санал хүсэлт уламжлав

2014, 2015 онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос аймгийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлж байсан. Энэ Зөвлөмжтэй уялдуулан   хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулахгүй байх талаар орон нутгийн хэмжээнд арга хэмжээ авах,  хүйтний улиралд морин уралдаан явуулах нь хүүхэд даарч бээрснээс болж мориноос унаж бэртэх асуудал их байдаг үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах аймгийн Засаг дарга, хүүхдийн зөвлөлийн даргын хувьд энэ тал дээр анхаарлаа хандуулахыг хүсэв. Хүүхэд нь нас бие сэтгэхүйн онцлог эрүүл мэндэд нь тохироогүй тоглоом, наадам, соёл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцохгүй байх эрхтэй.  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 8.1 дэх заалт Хүүхдийн эрүүл мэнд амь насанд аюул учруулах тоглоом, наадамд оролцуулахыг хориглоно. Унаач хүүхдийн хөдөлмөрийг ЗГ-ын 2011 оны 303-р тогтоолоор хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт оруулсан байдаг тухай танилцуулж хүйтний улиралд морин урадлаан зохион байгуулахгүй байх талаар аймгийн Засаг даргын орлогчид уламжлав.  Мөн орон нутгийн иргэдийн эрхийн зөрчлийг арилгах талаар орон нутгийн удирдлага, төр үүргээ гүйцэтгэх талаар уламжлав. 1.    Богдын гол багийн цэнгэлдэхийн дээд хэсгийн иргэдийн цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөж байна зун цагт ус бохир урсдаг өвөл мөс цоолж ус авдаг. Зөөврийн ус түгээдэг болох 2.    Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Гадна гудамж талбай халтиргаа гулгаа ихтэй байна хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс албан байгууллагууд болон явган хүний замын цасыг арилгуулах арга хэмжээ авах шаардлагатай байна. 3.    Чигэстэй багийн иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь зөрчигдөж байна 1 их эмчтэй иргэдэд хүрч үйлчилж чадахгүй ачаалал ихтэй байна эмчийн орон тоог нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах 4.    Ажлын байрны аятай тухтай нөхцлөөр хангагдах эрх зөрчигдөж байна. Чигэстэй багийн  иргэдийн хөгжлийн төв ус, оо байхгүйгээс багийн ажлын албаны ажилчдын оо усны асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжэээ авах 5.    Гэрэл цахилгааны асуудал хүнд байна тоолуурын заалтаа иргэд хянах боломжгүйгээс цахилгааны төлбөр их гарч байна гэсэн гомдлууд их байна 6.    Золбин нохой явуулахгүй байна   7.    Хот тохижилт үйлчилгээний газар ажлаа хийхгүй байгаагаас  гудамж талбайг цэвэрлэхгээ муу мөстөж халтиргаа гилгаа их байна гэсэн хүсэлтүүдэд арга хэмжээ авах талаар давхар уламжлав.