• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

5-р тойргийн Тахарын албаны хуяглан хүргэх ажиллагаанд хяналт шалгалт хийв

2016 оны 02-р сарын 16-ны өдөр Тахарын Ерөнхий газар Хүний эрхийн Үндэсний Комиссын 2014 онд байгуулсан санамж бичиг,  2016 оны 02-р сарын 04-ны өдрийн Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 5-р тойргийн Тахарын албаны Улиастай суман дахь тойргийн төв, Тосонцэнгэл сумын хэсгийн яллагдагч шүүгдэггч ялтныг хянан харгалзаж хуяглан хүргэх ажиллагаанд хяналт шалгалт хийв. Яллагдагч шүүгдэггч ялтныг хянан харгалзаж хуяглан хүргэх ажиллагаа явуулахдаа хүний эрхийн  дээдлэн хүндэтгэж хууль журмын дагуу явуулах. хуяглан хүргэх ажилагааны үед гарч буй хүндрэл бэрхшээл, алба хаагчдын аюулгүй байдлын баталгаа, хуяглан хүргэх  авто машиныг тусгай тоноглосон автомашинд тавигдах шаардлага CS 11-0324:2015 стандарт хангаж буй эсэхийг шалгаж үзэв.