• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль хэрэгжихгүй байна

ХЭҮК-ын Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн ахмад настны эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.Орхон аймгийн хэмжээнд нийт 9987 ахмад настан амьдарч байгаагаас 55-59 насны 4274, 60-64 насны 2112, 65-69 насны 1347, 70 ба түүнээс дээш насны 2254 ахмад настан амьдарч байгаа статистик мэдээ байна. Дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд аймгийн Ахмадын хорооноос 2948 ахмад настанг хамруулсан санал асуулгын нэгтгэсэн дүнд дүн шинжилгээ хийхэд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 "нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харъяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих" мөн хуулийн 5.1.7 "худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар тэргүүн ээлжинд үйлчлэх", зэрэг заалтууд хэрэгжихгүй байна гэсэн хариултыг 2172 ахмад настан өгчээ.