• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Монголын үндэсний хүүхдийн кино академи “Хүүхэд гэр бүлтэйгээ байхад жаргалтай” гэр бүлийн нээлттэй өдөрлөг

“Монголын үндэсний хүүхдийн кино академи” ТББ-с санаачлан хэрэгжүүлж буй “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний анхдугаар аяны хүрээнд “Хүүхэд гэр бүлтэйгээ байхад жаргалтай” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг 2020 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Орхон аймгийн "Хүүхэлдэй" театр болон “Орших” кино театрт зохион байгуулагдаж өнгөрлөө.

Өдөрлөгийн зорилго:

Хүүхэд гэмт хэрэгт уруу татагдах, бие болон сэтгэл санаагаар гэмт хэргийн хохирогч болох, зам тээврийн осолд өртөх зэргээс үүдэн санаатай болон санамсаргүй байдлаар эрүүл мэндээрээ хохирох, ямарваа нэгэн шалтгааны улмаас боловсрол эзэмшиж чадахгүй гэх зэрэг хүүхдийн эрх зөрчигдөж буй эдгээр асуудлууд нь тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна. Иймд эдгээр асуудлуудаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, технологийн үсрэнгүй хөгжлийн үед өөрийгөө хэрхэн зөв хөгжүүлэх, ёс суртахуунтай, бие хүн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлж, нийгэмд өрнөж буй үйл явдлаас өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг олж авах, өөрийгөө бие даан хөгжүүлэх, гэр бүлийн зөв харилцаанд дэмжлэг үзүүлэхэд энэхүү аяны зорилго оршиж байна.

120073183_457474788489916_6765440670443007777_n.jpg

Зорилт:

Гэр бүлийн бат бөх, нандин харилцааны талаарх сургалтуудыг зохион байгуулж, амралтынхаа өдрийг гэр бүлийнхээ хамт халуун дулаан уур амьсгалтайгаар өнгөрөөх боломжийг бүрдүүлэхэд энэхүү өдөрлөгийн зорилт оршиж байна.

Гэр бүлийнхээ үнэт зүйлсийг хэрхэн бүтээж, хамгаалах вэ ?

  1. Хамтач харилцаа
  2. Бие биенээ дэмжиж талархдаг
  3. Нээлттэй, уян хатан харилцааны чадвар
  4. Хамтдаа байх дуртай
  5. Бие биенийхээ өөр байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг
  6. Бэрхшээлийг хамтдаа даван туулах чадвар хэвшүүлэх