• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэдэд зориулсан арга хэмжээнд оролцлоо

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагууд, ТӨҮГ-ын үйл ажиллагааг иргэдэд сурталчилсан "Нээлттэй хаалганы өдөр", Монголын Хуульчдын холбооноос иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх "Про Боно өдөрлөг" арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг дахь ажилтан Ё.Эрдэнэболд оролцож иргэдэд байгууллагаа сурталчилаж мөн хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаа.