• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт судалгааны ажил хийгдэж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Монгол Улсын хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт" судалгааны ажлын хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн хэрэгжилтийг судалж, холбогдох талуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахаар ажиллаж байна. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн харилцаанд хяналт тавих эрх бүхий байцаагч нарт гаргасан гомдлын 80 гаруй хувь нь цалин хөлстэй холбоотой гомдол байдаг байна.