• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Орхон, Булган аймгуудаар ажиллаж байна.

НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтэд үнэлгээ" хийж орон нутагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Н.Ганбаяр гишүүнээр ахалж, Хүний Эрхийн Боловсрол, Судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Референт Э.Мөнхзул, ОТБЗ-ийн гишүүн Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 2-ны өдрүүдэд Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажиллаж, Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Эрүүл мэнд, Боловсрол, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжил, Сумын Засаг даргын Тамгын газруудтай хамтран ажиллаж охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхэд уул уурхайн үйл ажиллагааны үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөллийг үнэлж, холбогдох кейс, тохиолдлыг судалж баримтжуулах, санал асуулга авч ажиллаж байна.

Мөн дээрх аймгуудын хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад Хүний Эрхийн Боловсрол, Судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдвээр сургалт зохион байгууллаа.

2.jpg

3.jpg

4.jpg