• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ

Орхон аймаг нь 84.4 мянган га газар нутагтай, 92.705 хүн оршин суудаг.Хүн ам ихээр төвлөрөн суурьшсан аймаг юм.Сүүлийн жилүүдэд хүн амын механик шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан Орхон аймгийн хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж, гэр хороолол хүрээгээ тэлж, автомашин техникийн тоо хурдацтай өсч, үйлдвэрлэл, үйлчтлгээний хэмжээ өргөжиж байгаа нь хүрээлэн буй орчны бохирдолд нөлөөлөх болсон талаар Орхон аймгийн Байналь орчин, аялал жуулчлалын газраас гаргасан Орхон аймгийн байгаль орчны төлөв байдал, байгалийн нөөцийн өөрчлөлтийн тайланд дурьджээ.