• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймаг бүрт жендэр, хүний эрхийн 20-оос доошгүй тооны сургагч багш бэлтгэнэ

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бүрдүүлэхэд төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 21 аймгийг хамруулан бүсчилсэн байдлаар жендэр, хүний эрхийн мэргэшсэн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.2018 оны 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд төвийн бүсийн сургалт Улаанбаатар хотод "Жендэр ба хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдана.Сургагч багш бэлтгэснээр тухайн орон нутгийн хэмжээнд жендэр, хүний эрхийн чиглэлээр сургалт явуулах, төрийн албан хаагчдын хүний эрх, жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн албаны үйл ажиллагаа бодлогод жендэрийн соёлыг бий болгох, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хамрах цар хүрээг тэлэхэд чухал ач холбогдолтой юм.