• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шүүхийн Шинжилгээний албанд сургалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны хүсэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтад тус байгууллагын 2 эмэгтэй, 8 эрэгтэй нийт 10 албан хаагч хамрагдав. Сургалт "Хүний эрх ба Үндсэн хууль" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж ажлын хэрэгцээнд нь Комиссоос хэвлэгдэн гарсан ном товхимол, сэтгүүл, брошур, баннер өгөв.