• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн байгууллагын оролцоо" сэдэвт сургалтад хамрагдлаа

2018 онд улсын хэмжээнд охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхтэй холбоотой гэмт хэрэг өсөж байгаатай холбогдуулан Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр "Хүйсийн тэгш эрх төв" төрийн бус байгууллагаас 2019 оны 03 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт "Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн байгууллагын оролцоо" сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгуулагдсан бөгөөд сургалтанд аймгийн ЗДТГ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, ГБХЗХГ, ЭМГ, ХЭҮК-ын орон нутгийн ажилтан болон Ерөнхий боловсролын сургуулийн багш нийгмийн ажилтнууд, төрийн бус байгууллагуудын 60 гаруй төлөөлөл оролцож энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн байгууллагаас анхаарах асуудлын талаар холбогдох мэдээллийг авлаа.