• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцье" сэдэвт зөвлөгөөнд оролцлоо

ХЭҮК-ын Сэлэнгэ аймаг дахь ахлах мэргэжилтэн, Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Төрийн бус байгууллага, Сүхбаатар сумын багийн засаг дарга, нийгмийн ажилтан нар хамтран 09 сарын 21 өдөр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцье" сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр ХЭҮК-ын танилцууллага, гэр бүлийн улмаас үйлдэгдсэн хэргийн тоо буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэдээлэл хийж, шалтгаан нөхцөлийн судлах, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор санал солилцлоо. Тус зөвлөгөөнөөс гаргасан санал уриалгыг аймгийн удирдлагуудад өргөн барихаар болов
.