• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын гишүүний зөвлөмж

 Комиссын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдолд шалтгаан, нөхцлийг арилгуулахаар зөвлөмж гаргадаг.   Комиссын гишүүний зөвлөмжийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор авсан арга хэмжээнийхээ тухай бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй. Комиссын гишүүний зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээ авахаас татгалзсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд захиргааны арга хэмжээ авахуулахаар шүүхэд ханддаг. Хяналт шалгалт болон иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 2015 оны байдлаар нийт 40 аж ахуйн нэгж, байгууллагад Комиссын гишүүний зөвлөмж (гомдлын дагуу 10, хяналт шалгалтын хүрээнд 22, бодлого дүн шинжилгээний хүрээнд 5, судалгаа, мониторингийн хүрээнд 3) тус тус хүргүүлсэн байна.
Комиссын гишүүний зөвлөмжийн бүртгэлтэй энд дарж танилцана уу.
Үзэх