• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын хүсэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалт Ерөө сумын Соёлын төвийн байранд болж Ерөө, Бугант тосгоны 32 эмэгтэй, 15 эрэгтэй нийт 47 иргэд, төрийн албан хаагч нар хамрагдав. Сургалт "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга", "Хүний эрхийн үндсэн ойлголт", "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Ерөө сумын Тамгын газрын даргад ажлын хэрэгцээнд нь Комиссоос хэвлэгдэн гарсан ном товхимол, сэтгүүл, брошур, баннер тараан цаашид хамтран ажиллахаар зөвшилдөв.