• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр "Хүний эрхийн төлөө хамтдаа" аяны хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалт Алтанбулаг сумын Гэгээрэл төвийн байранд болж тус сумын ЗДТГ, Сургууль, Цэцэрлэг, Хүн эмнэлэг, гэх байгууллагын ажилтан алба хаагч нар болох  36 эмэгтэй, 7 эрэгтэй нийт 43 иргэд хамрагдав. Сургалт "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга", "Хүний эрхийн үндсэн ойлголт" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Алтанбулаг сумын Тамгын газрын хууль эрх зүй асуудал хариуцсан мэргэжилтэнд ажлын хэрэгцээнд нь Комиссоос хэвлэгдэн гарсан ном товхимол, сэтгүүл, брошур, баннер өгч цаашид хамтран ажиллахаар боллоо.