• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд 2 дахь удаагын сургалт хийгдлээ

 Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны ажилтан, албан хаагчдын хүний эрхийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт явуулах албан тоотын дагуу хоёр дахь удаагын сургалт 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ШШГА-ны сургалтын танхимд Эрүү шүүлтээс ангид байх эрх, Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн 2015 оны гомдлын танилцуулга сэдвийн хүрээнд 2 цагийн сургалт орлоо. Сургалтанд ШШГА-ны 16 ажилтан албан хаагч нар хамрагдсан байна. Мөн ШШГАлбаны харьяа Цагдан хорих байрны номын санд ХЭҮКомиссоос эмхлэн гаргасан ном, сэтгүүл, гарын авлага брошурыг ЦХ байрны дарга дэд хурандаа Д.Өнөржаргалд гардуулж өглөө.