• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сэлэнгэ аймгийн Аудитын газарт сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан Сэлэнгэ аймгийн Аудитын газрын хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Хүний эрхийн төлөө хамтдаа" аяны хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтад тус байгууллагын 5 эмэгтэй, 3 эрэгтэй нийт 8 мэргэжилтнүүд хамрагдав. Сургалт "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга", "Хүний эрхийн үндсэн ойлголт" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Дээрх байгууллагын ажлын хэрэгцээнд нь Комиссоос хэвлэгдэн гарсан ном товхимол, сэтгүүл, брошур, баннер өгөв.